Жүжигчин У.Цогтоо ээжийнхээ дурсамжийг хуваалцав

“Эмоци” продакшны жүжигчин У.Цогтоо ээжийнхээ талаарх дурсамжийг хуваалцав. Тэрээр “Цагаан сарын үеэр ээжтэйгээ дүүтэйгээ золголтоор галт тэргэнд суудаг юм байна. Тэр үед хүмүүс их өгзгөө тавих битгий хэл зүгээр зогсох ч зайгүй явдаг байсан үе. Тэгсэн ээж минь хүнээс гуйгаад дүү бид 2ыг жаахаан буланд суулгаад өглөө болтол өөрөө зогсоогоороо явсан. Юугаа ч мэдэхгүй өвөө эмээ маань ямар бэлэг өгөх болоо? Ээжийгээ биш бэлэгээ дотроо бодоод л очих газраа хүрсэндэг. Одоо ингээд бодход жаахан ядрах, шантрах бүрт ээжийнхээ тэр их сэтгэл, тэвчээр үрээ гэсэн хайрыг ухаарах юм даа. Хөл нь ямар их чилж байсан болоо гэж бодохоор сэтгэл өвдөнө. Өглөө болтол амарч суусан хүү нь одоо амрахгүй байгаа хэхэ. Ээжээ насан туршдаа хүүгийх нь хөл чилэхгүй ээ хэзээ ч ядрахгүй шантрахгүй. Сайхан бүгдийн төлөө урагшаа” гэжээ.