Г.Буяндорж прокурор, шүүгч нарын авлигын баримтуудыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өглөө

“Ноёд групп’-ийг үүсгэн байгуулагч Г.Буяндорж өнөөдөр нэр бүхий прокуроруудын авлигын баримтуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өглөө.  Тэрээр түүний “Ноёд групп’-ийг дээрэмдэн авч 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс нотлох баримтуудыг Төрийн тэргүүнд хүргүүлж байна. Миний гомдолыг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна.  Уг хэрэгт прокуроруудаас гадна шүүгч нар ч холбоотой.  Тэдний зарим нь ажлаа хийж байна гэв.

Түүнийг бид МУГЖ дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр нь эчнээ танина.