Эгч дүүс гишүүд ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэжээ

УИХ-ын танхимд төрсөн эгч дүүс тохой нийлүүлэн улс эх орныхоо асуудлыг шийдэж суудаг. Тэд бол Б.Саранчимэг, Б.Наранхүү нар.

Тэгвэл тэд ээжийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглээд, гэрэл зургаа татуулсан зургаа хувийн цахим хуудаснаа нийтлэжээ.

Дашрамд дуулгахад, 2016 оны УИХ-ын сонгуулиар Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас, харин түүний эгч Б.Саранчимэг Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгуулсан билээ.