Л.Болд гишүүний нууцлаг гэргийтэй танилц

УИХ-ын гишүүн Л.Болдын нууцлаг гэргийг О.Нямцэцэг гэдэг. Нэгэн цагт загварын тайзан дээр гунхаж явсан тэрээр өдгөө эр нөхөр, гурван охиноо халамжилсан шигээ амьдарч байна. Гэхдээ огт орлогоггүй суух гэрийн эзэгтэй биш, Япон рестораны “босс” гэж байгаа.

О.Нямцэцэг нөхрийгөө сайд байх үед сайд нарын гэргий нарын нийгэмлэгийн уулзалт, сайн санааны үйл хэрэгт оролцохдоо хааяахан ил гардаг байсан.

Дашрамд дуулгахад, хатагтай О.Нямцэцэг Японы эрдэмтэн Ёошинори Осумигийн зохиосон хоолны дэглэмийг ягштал баримталдаг  гэсэн шүү.

Онцгой жорыг сонирхуулбал, аль болох өглөө эрт эхлүүлж, боссоноосоо хойш 30-60 минутын дараа өглөөний уух ба 2-3 цагийн дараа ажлаа хийвэл биологийн цагт нийцэж байгаа нь тэр. Өглөөний цайгаа хоолноосоо их байхаар зооглох нь чухал гэнэ.

Жишээлбэл, өглөөний цагаа 8 цагт уусан бол үдээс хойш 16 цагт хамгийн сүүлийн хоолоо идэх нь чухал аж. Энэ нь арьсны хорт хавдар, хөгшрөлтөөс сэргийлж, цусны даралт багасч, зүрхний ямар нэг өвчлөлд нэрвэгдэхээс сэргийлдэг гэнэ. Хамгийн гол нь сайн унтаж амрах ёстой юм байна.