С.Амарсайхан: Онц байдлын үед гадаадад аялж, амарч байгаа дарга нарт хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хотын Захирагч С.Амарсайхан онц байдал зарласан үед гадаад дотоодод аялж амарч байгаа дарга нараас эхлээд ажилтан албан хаагчдад хариуцлага тооцохыг анхаар гэв.

Тодруулбал, Зөвлөлийн гишүүдийн зүгээс төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн,  тайлан мэдээг дутуу өгч хариуцлагагүй хандсан зарим  нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцдог болох талаар санал хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим нутгийн захиргааны удирдлагууд хэт их хэлбэр хөөж, ёс төдий ажлыг хийхээ болих хэрэгтэй. Улсын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд нутгийн захиргааны удирдлагуудын санаачилга дутаж байна. Тиймээс онц байдал зарласан үед гадаад дотоодод аялж амарч байгаа дарга нараас эхлээд ажилтан албан хаагчдад хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын дарга анхаар” гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс