“Сөүл” Болороо Сэлэнгээс салахаа больжээ

Аль эртнээс л Барилга хот байгуулалтын сайд болохоор горилж байгаа тухай нь дуулдсан учир “Сөүл” Болороо Сэлэнгэ аймгаас салахаа больжээ.

Тэрээр оны өмнөхөн вагон вагоноор нь сэлэнгэчүүдийг авчирч Төрийн ордонд чуулсан сураг дуулдсан. Мөн шинэ оноор тосгоны хүүхэд багачуулд бэлэг тараасан бол, сар шинийн сургаар хөгшчүүлд гарын бэлэг сэлт бэлдээд эхэлсэн гэнэ шүү.

Ямартаа ч, Болороо ирэх УИХ-ын сонгуульд амжилт үзүүлэхийн тулд их хөдөлмөрлөж, нойр хоолоо хасч байгаагын үр ашиг гарах байлгүй дээ.