Казакстан улс Хятадын нутгаар дамжсан шуудан, илгээмж хүлээж авахгүй

Казакстан улс Хятадын нутгаар дамжин ирдэг шуудан, илгээмж хүлээн авахаа зогсоосон байна. Тус хоригт Хятадаас гадна Монгол, Бангладеш, Бруней, Бутан, Бирм, Камбож, Малайз, Балба, Лаос, Хойд Солонгос, Тайланд, Шри-Ланк, Филиппин,  Тайвань багтжээ.  Эдгээр улсуудаас Казакстанд очих шуудан илгээмж нь БНХАУ-ын нутгаар транизитаар дамжин өнгөрдөг байна.