“Аз”-ын титэмтэй захирал

Хорвоо дэлхийн хосгүй сайхан бүсгүйчүүдтэй гоо үзэмж болоод оюун ухаан авъяас чадвараараа өрсөлдөхөөр эх орноо төлөөлөн Торонто  хотноо  “Miss Globe 2015” тэмцээнд оролцсон бүсгүй бол  Б.Төгс-Амгалан.

Гадаад үзэмжээрээ дуучин Анутай төстэй тэрээр хоёр ч титэмтэй ирсэн удаатай. Тэр байтугай шилдэг 10-т шалгарч, гадаад хэлний давуу талаа ашиглан монголчууд нүүдэлчин түмэн ч гэлээ дэлхийн нийтэдтэй хөл зэрэгцэн хөгжиж буй гэдгээ олон улсын үзэгчдийн тархинд суулгасан.

Урьд өмнө нь загварын тайзнаа алхаагүй ч дээрх амжилтыг үзүүлсэн энэ бүсгүй бол “Аз” хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захирал.

Хүмүүсийн ярьдагаар хар залуугаараа хариуцлгатай албанд томилогдсон тэрээр 18 настайдаа айлын гэргий болсон.

Түүний ханийг Б.Оюунбат гэдэг. Одоогоор хайрттайгаа компаниа удирддаг бөгөөд санхүү талаа хариуцсан гүйтгэх захирал. Харин Төгсөө өөрөө гадаад худалдаа үйл ажиллагаагаа хариуцан ажилладаг аж.

Хосууд АзРийч ХХК-иа 10 гаруй жил тасралтгүй маш амжилттай авч яваа залуус. Нийгэмд байр сууриа хэдийнээ олчихсон хөдөлмөрч гэр бүл хэмээн ойр дотныхон ам сайтай байдаг юм билээ.