Д.Нямхүү: Уханиас ирсэн хүмүүсийг гэр гэрт нь гаргах талаар ярилцаж байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Уханиас ирсэн иргэдийг гэр гэрт нь гаргахаар ярилцаж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Тодруулбал Уханиас ирсэн 31 иргэнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаатай тусгаарлаад байгаа бөгөөд дахин шинжилгээнд хамруулж хариу нь сөрөг гарвал 15-нд гаргаж магадгүй юм байна.