Л.Энх-Амгалан гишүүн чоно, нохойн мах идэхийг санал болгов

Түмэн олноос илүү Төрийн түшээд дэлхий нийтийг цочроогоод байгаа Covid-19 вирусаас хэрхэн хамгаалах талаар санаагаа ихэд чилээгээд буйгаа бололтой.

Дор бүрнээ л хэрхэн дархлаагаа сайжруулж, ханиаднаас яаж холуур өнгөрөх талаар “чих тавих” болжээ.

Тэгвэл Л.Энх-Амгалан гишүүн өчигдөр биологийн тэргүүлэх эрдэмтэн найзтайгаа уулзаж Covid-19 вирусын талаар санаа оноогоо хуваалцсан байна.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Биологийн тэргүүлэх эрдэмтэн найзтайгаа уулзлаа.Ярианы сэдэв мэдээж Короновирус.

Чоно болон нохой бол хэзээч ханиад байтугай хатгаа тусдаггүй биологийн дархлаатай амьтад.Чоно болон нохойны махаар хар шөл хийж идэхэд дархлааг хэд дахин нэмэх нигууртай гэнээ…Үнэн худлыг бүү мэд” хэмээн бичжээ.