Жүжигчин Б.Отгонтуяа дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонтуяа өчигдөр дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан баярт мэдээгээ өөрийн инстграммдаа тавьжээ. Тэрээр “2020-02-20 Энэ өдөр ямар сайхан өдөр вэ ? Үлгэрийн юм шиг цас хаялсан энэ өдөр бурхнаас илгээсэн 4 дэхь үрээ өгийдэн авлаа” хэмээн бичжээ.

“Шинэ үе” продакшнаас жүжигчиний гараагаа эхэлж байсан Б.Отгонтуяа буюу Отгоо урлагийн тайзнаа аль хэдийн хөлөө олж, олны танил жүжигчдийн нэг болсон билээ. Ханьтайгаа оюутны байрнаас амьдралаа эхлүүлж байсан тэд өнөөдөр дөрөв дахь хүүхдээ өлгийдөн авчээ.