Л.Наранбаатар З.Энхболдыг “дуэльд’ дуудав

Эдийн засагч Л.Наранбаатар АН-ын ахлах зөвлөх З.Энхболдыг дуэльд дууджээ.
Тэрээр өөрийн цахим хуудсаараа “Тавантолгойгоор таныг би Дефакто мэтгэлцээнд урьж байна,З.Энхболдоо! Оймсгүйгээр мэтгэлцье” гэжээ. Харин З.Энхболд хариулт өгөөгүй байгаа юм.
Ийнхүү мэтгэлцээнд дуудах болсон шалтгаан нь З.Энхболд өчигдөр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум доллароор зарах гэж бгааг зогсооно.Учир нь анх УИХ-аас таван тэрбум доллараар зарна гэж зөвшөөрөл авчихаад одоо У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар 5 дахин бага үнээр Тавантолгойн 30 хувийг зарах гэж байна.Ингэхдээ хувьцаа эзэмшигчдээс асуугүй хууль зөрчсөн” хэмээн ярьсан байдаг.
Эдийн засагч Л.Наранбаатар, З.Энхболд нар хоорондоо ашиг сонирхолын зөрчилтэй байж магадгүй талаар эх сурвалжууд тэмдэглэдэг.
Л.Наранбаатар нь ЕТГ-ын дарга асан З.Энхболдын өөртөө хамаагүй гэдэг, нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН бөгөөд АМНАТ-ыг хүчингүй болгосон хэмээн нийгмийн сүлжээгээр мэдээлсэн байдаг.
Тэрбээр “Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр бөгөөд З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг” хэмээн онцолж байв.
Уг асуудлаас болж тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард баривчлагдаж байсан түүхтэй.