Түр зогсоод машиныхаа дугуйг засч байсан жолоочийг мөргөж амь насыг хохироожээ

Өнгөрсөн Өмнөговь аймагт түр зогсолт хийж дугуйгаа янзалж байсан машиныг мөргөж, жолоочийнх нь амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Хэрэг /2020.03.05/-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд 1 дүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд Toyota allion маркийн П жолоочтой автомашины жолооч зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан Mitsubishi Airtrek маркийн автомашины Ц жолоочтой автомашиныг мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна.