Тэрбумтан “гуйлгачин’

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нарын нэр бүхий гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үедээ казино тоглосон асуудалд орсон.
Гэвч тэд казино тоглоогүй судалгаа хийж явсан, бидэнд ямар юмных нь тийм их мөнгө байхав дээ хэмээн булзайруулсан байдаг.
Даравч далдайна, булавч бултайна гэдгийн үлгэрээр тэдний тоглож буй гэрэл зураг нийтэд ил болсон. Гэвч дараачийн сенсацид тэднийх дарагдаад өнгөрсөн.
Дээрх мэдээлэл ид “өндөрөө авч” байх үеэр мөнгөгүй юм шиг царайлж явсан Д.Лүндээжанцан гишүүний жилийн орлого 55,7 сая нийт хөрөнгө нь тэрбум давдаг нөхөр.
Казинод чихэр горьдсон хүүхэд шиг зогссон түүнийг намын “хамууд” нь хамгаалаад гарсан.
Нэг тэрбум давсан хөрөнгөтэй хүн мөнгөгүй юм чааваас гэж хэлүүлж байгаа бол энгийн ард иргэд хэн болж таарах вэ.