Хатагтай Э.Туул хэрэглэгчиддээ хүрч үйлчилнэ гэв

Сар гаруйн өмнө Налайх дүүрэгт байрлах “Оргио”-гийн тахианы байранд их хэмжээний гал гарч 12 мянган тахианы дэгдээхэй шатсан золгүй явдал болсон. Азаар эрдэнэт хүний амь эрсдээгүй.
Том “шаталт” амссан хатагтай Э.Туул хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд иргэддээ хүрч үйлчлэнэ гэдгээ илэрхийлжээ.
Тэрээр “Оргио тахианы махаар таслахгүй үйлчилнэ. Үндэсний үйлдвэрлэгч учир өдөр бүр шинээр мах бэлтгэсээр байх болно. Гэрээр хүргэх ажлыг зохион байгуулж ажилж байна. Хэрэглэгч нар маань санаа зоволтгүй” гэжээ.