Дөч хүрч буй олны танил эрс

Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж монголын зүйр үг бий. Уг зүйр үгийг утгачлан орчуулбал, дөч хүрсэн эр амьдралын туршлага төгс болсон байдаг гэсэн санаа.
Тэгвэл энэ 2020 онд 40 насыг зооглож буй 1980 оны олны танил эрчүүдийг сонирхуулъя.
Аса аварга омголон, Баавар ерөхийлөгч /хип хоп холбооны/ авъяастай, МУГЖ дуучин С.Жавхлан оюуны чадамж өндөр,  дуучин Т.Дэлгэрмөрөн ардартай гэгчлэн 1980 оныхны шинж тэмдэгүүд хөвөрнө.
Тэд бол төмөр бичин жилд төрсөн дөчин настнууд.
Идэр насны эдгээр залуус энэ цаг үед өөр өөрийнхөөрөө олноос тодорч яваа. Гэвч тэдний ерөнхий характер адилхан болохыг анзаарсан байх.
1980 онд төрсөн төмөр бичин жилтэний онцлог нь тэд аз жаргалаар дүүрэн гэрлэн бүрхүүлтэй. Энэ байдлаа ч бусдад түгээдэг. Гадаад өнгө төрх сайтай, олонх нь олон чиглэлээр амжилтанд хүрэх боловч тэдгээрээс хамгийн тохиромжтой нь бизнес эрхлэх. Биеийн хөдөлмөрөөс таашаал авдаг тэдэнд шар, алтлаг өнгө амжилт бүтээлийг авчирдаг.