Сүм хийд, соёл урлагийн газруудын хорио 30-ныг хүртэл үргэлжилнэ

Монгол Улсад шинэ коронавирус өвчний халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, энэ сарын 10-наас өнөөдрийг /2020.03.16/  хүртэл хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа нээхээр болоод байна. Өнөөдрөөс зах, худалдаа үйлчилгээний төв, хоолны газар, авто засвар, бүх төрлийн үйлчилгээний цэгүүд хэвийн ажиллана.

Харин сүм хийд, соёл урлагийн газруудын хорио энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.