Брэнд Э.Туулын бийлэгжүү амьдрал

 

Э.Туул шиг стильтэй, брэндлэг бол брэндлэг хадагтай ховор.

Бага насаа Унгарт өнгөрүүлсэн тэрээр 20-р зууны монголын хамгийн баян эрхэмээр тодордог Ш.Отгонбилэг агсаны бэр болсноор эх орондоо сууршиж, хотын залуусын загварын чиг хандлагыг тодорхойлох болсон.

Мөн монгол залууст орчин цагийн Европийн соёл, брэндийг түгээх болсон тэрээр “Хайрын хурим” салоноос эхлээд “Оргио” брэндийг бий болгож бие даасан бизнес хатагтай болсон билээ.

Брэндийг нэр нэрээр нь баруун солгойгүй сольдог Э.Туул хатагтайн нөхөр УИХ-ын гишүүн О.Содбилэг гэр бүлийнхээ бизнест  чамалхааргүй санаа тавьдаг халамжтай эр. Тэр “НИК” компанид тодорхой хувь эзэмшиж, ашиг хүртдэг гэдгээ олноос нуудаггүй.

Дашрамд дуулгахад, эрхэм гишүүн О.Содбилэг үйлдэржилтийн хөнгөлөлттэй зээлээс ч эхнэрийнхээ бизнест хувь хүртээсэн гэх яриа байдаг. Үнэн худлыг хэн мэдлээ. Олны үг ортой биз ээ.