Нам дагаж, карьeраа өсгөсөн бүсгүй

Нам дагасан зарим бүсгүйчүүд тэр бүр амжилтад хүрэх нь ховор. Тэгвэл нам дагаснаар нэр хүнд, улс төрийн карьер нь өсч яваа хүн бол Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл. Түүний нэр хүнд сүүлийн хоёр жил яахын аргагүй тодрон, торойв.
Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр салбарын карьераа улс төрийн карьерээр руу “хөрвүүлэн” МАН-ын идэвхитэй хүүхнүүдийн нэг болсон.
Үүнээс өмнө тэрээр Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн, Улаанбаатар дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хавдар судлалын үндэсний төвийн олон нийт хариуцсан зөвлөх зэрэг алба хашиж байсан.
МЭХ-ны тэргүүнээр сонгогдоод багагүй хугацааг үджээ.
Ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай бүсгүйчүүдийн эгнээнд тэр “явна” лээ.