ЭМЯ: Станбул-УБ онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 200 оронд бүртгэгдэж, Гвиней, Мали зэрэг африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархаж байна. Шинээр дөрвөн улсад өвчлөл бүртгэгдлээ. Өвчлөлийн хувьд АНУ голомтыг тэргүүлж эхэллээ. Мөн Испани улсад өвчлөл шинээр эрчимтэй нэмэгдэж байна. Тус улсад бүртгэгдэж буй тохиолдол БНХАУ-ыг давах магадлал өндөр байна.

Манай улс өвчлөлийн тав дахь үеийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэ дүнгээр манай улсад халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүн гарсан.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: 3500 хүн тусгаарласнаас 2126 иргэн ажиглалтад байна. 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 тохиолдол ирснээс хоёр тохиолдол сэжигтэй хэмээн үзэж, тусгаарлагдсан. Биеийн байдал нь хэвийн байна. Замын –Үүдээс ирсэн 33 иргэнийг тусгаарласан. Тусгаарлах байранд 309 эмч , эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна. Тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тусгаарлах байр сувилал амралт, оюутны дотуур байр гэсэн судалгаа гарсан. Эхний ээлжинд 20 мянган хүнийг хэрхэн тусгаарлах вэ гэсэн чиглэлд судалгаа гаргаж, бэлтгэл хангаж байна. Орон нутгийн галт тэргэнд мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Галт тэргээр зорчиж буй иргэдийн биеийн халууныг үзэж байна. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол галт тэрэг дотор гараагүй байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нийт 221 хүний шинжилгээний хариу гарсан. Тэднээс нэг иргэн шинэ коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нэг сэжигтэй тохиолдол өчигдөр ХӨСҮТ-д ирсэн. Нийт 184 хүн ХӨСҮТ хянагдаж байна