Ц.Оюунгэрэл дүр төрхөндөө өөрчлөлт хийв

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сошиалд тун идэвхитэй нэгэн. Бага залуу наснаасаа Хүний эрхийн талаар ярьж олонд танигдсан тэрээр урт үсээ тайруулж гадаад төрхөндөө өөрчлөлт хийсэн байна.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Намайг өөрчлөөд өгөөч гэсэн чинь Sky saloon-ы Одхүү үсчин ийм болгож өглөө. Нөхөрт лав их таалагдсан байна” гэжээ.

Ц.Оюунгэрэлийн хувьд эргэн улс төрд орохгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Тэрээр нийгэмд чиглэсэн “Жорлонгоо өөрлъе” төслийг санаачилж, тус нэртэй брэндийг бий болгон олонд түгээгээд байгаа.