Уртын дуучин “Voice of Mongolia” шоуны шүүгчдийг шүүмжлэв

Долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж”, байлдан дагуулах болсон дэлхийн хэмжээний шоу болох Voice of Mongolia-ны шүүгчдийг “Шуранхай” хамтлагийн гишүүн, уртын дуучин  Б.Номин-эрдэнэ шүүмжлэв.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Voice of Mongolia” шоунд мэргэжлийн дуучид битгий оролцоосой. Учир нь шүүгчид дотор дасгал уншдаг мэргэжлийн дуучин алга. Хөгжмийн суурьтай дуулах дуртай хүмүүсээр өөрсдийгөө үнэлүүлэх нь харамсалтай мэдрэмж…Дуулах ур дүй бол мэргэжил” хэмээн бичжээ.

Тэрээр “Сонсож буй сонсогч, дуучин хоёулаа их хэмжээний даавар ялгаруулдаг. Би Төрийн соёрхолт Д.Болд, МУСТА Ука 2-ыг амьдаар даавар ялгартал дуулахыг сонсож байгаагүй юм байна. Техник сурталчилдаг хүмүүс гэж ойлгодог” хэмээн бичжээ.