Аль ч Засагт “нүүртэй” Элчин сайд бүсгүй

Аль ч Засагт “нүүртэй” хүнээр Монгол улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгийг нэрлэх болжээ.

Учир нь тэрээр өмнөх парламентийн үед Индонезид эх орноо төлөөлж байсан юм. Өөрөөр хэлбэл 2014-2017 онд БНИУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байхдаа тус улсын улс төр, бизнесийн салбарын “томчууд”-аар өөрийнхөө хүрээллийг бий болгож, хоёр улсын харилцааг илүү бататгаж байсанд хүмүүс ам сайтай байдаг.

Тиймээс манай төр Засаг түүний дипломатлаг чанарыг бусдаас илүү үнэлэн Бүгд найрамдах Куба улсад суух элчингээр томилсон бололтой.

Ш.Батцэцэгийн хувьд АН-ын анхдагчуудын нэг. Багш мэргэжилтэй тэрээр бага залуу наснаасаа хань ижлээ даган улс төрийн идэвхитэн болсон гэдэг.

Цахим хуудсаа ихэд идэвхитэй хөтөлдөг тэрээр хаана, юу хийж, хэнтэй уулзаж, ямар ямар ажлын ард гарснаа цаг мөчид олон нийтэд тайлагнаж явдаг, нээлттэй нэгэн.