Цэргийн 43 албан хаагчийг 21 хоног тусгаарлана

Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц “Чингис хаан’ олон улсын нисэх буудалд газарджээ. Нислэгээр 43 цэргийн албан хаагч ирсэн бөгөөд тэднийг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний хариу маргааш гарах аж. Шинжилгээний хариу ямар гарахаас үл хамаарч алба хаагчдыг 21 хоног тусгаарлана. Мөн ачаа, тээврийг нь ч 21 хоног хадгалах юм байна.