Сэлэнгэд тусгаарлагдсан иргэн хүйтэн харзаны усанд орж хатгаа авсан байж болзошгүй

Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад корона вирусын шинж тэмдэг илэрсэн талаар эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн ээлжит мэдээллийн үeэр мэдээллэсэн.  Шинжилгээний хариу маргааш гарна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Турк, Энэтхэг, Солонгос гэсэн өвчлөл гарсан гурван орноор аялсан өгүүлэмжтэй, уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй байгаа учраас сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлалтад авчээ.

Гэвч дээрх иргэн ирээд гэртээ тусгаарлагдаж байх хугацаандаа харзаны усанд орж даарсанаас үүдэж хатгаа авсан байх магадлалтай байгаа аж.