Японоос ирэх тусгай үүргийн онгоцоор Экс Eрөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна 265 иргэн ирж байна

Монгол Улсын Eрөнхийлөгч асан Ц. Элбэгдорж өнөөдөр  Японоос ирэх тусгай үүргийн онгоцоор ирж буй юм. Япон Улсаас иргэдээ авчирч буй ОМ502 дугаартай нислэгээр Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой  нийлээд 266 зорчигч ирж байгаагаас 14 нь нярай хүүхэд аж. Тус онгоц 15 цаг 50 минутад эх орондоо газардана. Онгоцонд мөн 1284 кг ачаа ачигдсан байна.

Монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт 9 хүн мөн МХЕГ-ын Улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллажээ. Тэд нислэг гүйцэтгэсний дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдана.