“Сайн ломбард’-ын салбарыг баг өмсөн дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Битүү баг өмсөн ломбард дээрэмдсэн хоёр этгээдийг цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллан 96 цагийн дотор илрүүлжээ.

Хэргийг тодруулбал, гуравдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах Цахлайн тойргийн “Сайн ломбард”-ыг хоёр этгээд дээрэмджээ. Баг өмссөн хоёр эрэгтэй, ломбардын ажилтанд хутга тулган 10 гаруй сая төгрөгийг бэлнээр, их хэмжээний үнэт эдлэл дээрэмдээд зугтсан байна.

Дээрэмчид битүү баг өмссөн байснаас илрүүлэх ажиллагаа хэцүү байсан ч цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан, 96 цагийн дотор илрүүлэн баривчилжээ.

Тодорхой эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар бүлэглэн үгсэн тохиролцож, урьдаас төлөвлөж “Цайз” захын өмнө байх тус ломбарднаас гэмт этгээдүүд 13 сая төгрөг бэлгээр авч 200 орчим сая төгрөгийн эд зүйл дээрэмдсэн нь урьдчилсан шалгалтаар тогтоогджээ. Дээрмийг тодорхой эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар бүлэглэн үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Мөн байцаалтаар тэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зэвсгийн чанартай зүйл ашиглан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь илрэн шалгагдаж байгаа аж.

Уг этгээдүүд өмнө нь хүний амь нас бүрэлгэсэн, болон дээрмийн гэмт хэргээр удаа дараа ял эдэлж байсан бөгөөд өмнө нь ч бас “Бан Бан” нэртэй ломбардыг дээрэмдэж байсан байна.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, БЗД дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж байна.