ХОНЬ
Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт сайн үр дүнд хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Харин өөр ажлын байр, өөр талбарт хүчээ үзэхийг эрмэлзэж буй хониныхонд энэ долоо хоногт тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт санхүү, сэтгэл зүйн байдалдаа анхаарах хэрэгтэй ба амар аргаар мөнгө олох нь муу үр дүнд хүргэнэ. Хайртай хүнээ бодлогогүй үгээр гомдоож болзошгүй. Таны хайртай хүн алдаа гаргалаа ч чин сэтгэлээсээ уучилж өршөөхийг хичээгээрэй. Эрүүл мэндийн хувьд зүүн нүд өвдөж магадгүй тул шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөе.
ҮХЭР
Энэ долоо хоногт даргын тань хяналт ажил дээр чанга байх төлөвтэй байна. Иймд ажлын бүтээмжээ тогтмол өндөр байлгахыг зөвлөе. Санхүүгийн хувьд илүү зарлага гаргахгүй байхад анхаарах нь ирээдүйд ашигтай байх болно. Ганц бие үхрийн ордныхон энэ долоо хоногт хостой болж магадгүй. Эрүүл мэндийн тал дээр анхааралтай байж, агаар болоод хөрсний бохирдолтой газруудаас хол явах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
ИХЭР
Бизнес эрхлэгчдийн хувьд аз од нь гийсэн долоо хоног тохионо. Ажлын гайхалтай санал, карьерын өсөлт таныг хүлээж байна. Нар болоод Буд гарагийн нөлөөгөөр мөнгөний орж ирэх урсгал эрчимжиж, санхүүгийн таатай байдал үүснэ. Ингэснээр энэ долоо хоногт санхүүгийн элдэв асуудал үүсэхгүй. Ганц бие ихрийн ордныхон хостой болж магадгүй. Мөн шинэ найз нөхөдтэй болоход тохиромжтой. Хэрэв таны цусны даралт ихэсдэг бол энэ долоо хоногт хянамгай байхыг од эрхэс сануулж байна.
МЭЛХИЙ
Ажилтан мэлхийнүүд ажлын байран дээрээ сэтгэлээр унах, сэтгэл хангалуун бус мэдрэмж авч болзошгүй тул хамтран ажиллагч мэлхийдээ анхаарал халамж тавиарай. Санхүүгийн хувьд тогтвортой байж, элдэв мөнгөний асуудал үүсэхгүй. Гэр бүлд тань томоохон өөрчлөлт гарч магадгүй тул ямар ч нөхцөлд бэлэн байхыг зөвлөж байна. Хостой мэлхийнүүд хостойгоо ярилцаж, тэднийгээ шүүж, гомдоохоос зайлсхий. Зүүн нүд тань өвдөж болзошгүй тул шаардлагатай гэж үзвэл заавал эмчид хандаарай.
АРСЛАН
Бизнес эрхлэгч арслангийн ордныхон энэ долоо хоногт ашигтай гэрээ хэлэлцээ хийж, том боломжууд тохионо. Эсрэгээрээ ажилтан арслангуудад энэ долоо хоног тийм ч таатай бус байх буюу ажлын эрч муу байж болзошгүй. Санхүүгийн байдал таатай байх буюу өмнө хийсэн хөрөнгө оруулалтыхаа үр шимийг энэ үед хүртнэ. Харин шинээр аливаа төрлийн хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхэд тохиромжгүй. Эрүүл мэндийн тал дээр хүнд асуудал үүсэхгүй ч бэртэж гэмтэж болзошгүй тул хянамгай байхыг зөвлөж байна.
ОХИН
Ажлын байран дээр үүсэх элдэв өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж авах шаардлага тулгарна. Санхүүгийн хувьд таатай байдал үүсэх ч гэнэтийн зарлага тулгарч магадгүй тул санхүүгийн хувьд хянамгай байх хэрэгтэй. Энэ долоо хоногт гэр бүлийн уур амьсгал тогтуун сайхан байж, найз нөхөдтэйгөө таатай харилцаатай байна. Түргэн ааш зантай болоод уух дуртай нэгнээс хол байхыг од эрхэс анхааруулж байна. Хууч өвчин тань энэ үед сэдэрч болзошгүй тул эрүүл мэнддээ сайн анхаарах хэрэгтэй.
ЖИНЛҮҮР
Хувийн бизнес эрхлэгч жинлүүрийнхэнд нэгэн зэрэг олон сонголт гарч ирэх болно. Иймд маш сайн бодож, тооцоолон зөв сонгож чадвал бүтээмж ихээр нэмэгдэнэ. Харин ажилтан жинлүүрийнхэн ажилдаа бүх анхаарлаа хандуулаарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног маш тогтвортой байх нь. Шаардлагагүй зардал гаргалгүй, хадгалахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ гэр бүлийнхээ ерөнхий хэрэгцээг бүү мартаарай. Хайртай хүнтэйгээ гэрлэж магадгүй. Хайртай хүнийхээ юунд дуртай, юунд дургүйгээ дахин нухацтай бодож үзээрэй. Чихрийн шижинтэй жинлүүрийнхэн цусны сахарын хэмжээгээ үргэлж хянаж байх хэрэгтэй. Мөн хөнгөн дасгал хөдөлгөөн үргэлж хэрэг болдгийг санаарай.
ХИЛЭНЦ
Хилэнцүүд ажлаа цагтаа гүйцэлдүүлэхийн тулд энэ долоо хоногт шаргуу ажиллах хэрэг гарна. Бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж тохионо. Хилэнцийн ордныхны санхүүгийн байдал энэ долоо хоногт ерөнхийдөө жигд тогтвортой байна. Иймд хялбар аргаар мөнгө олох гэж найдах хэрэггүйг од эрхэс сануулж байна. Энэ долоо хоногт хуучны танил, найз нөхөдтэйгөө гэнэт учирч магадгүй. Харин дунд болоод түүнээс дээш насны эрчүүд эрүүл мэнддээ анхаарах нэн шаардлагатай болж байна.
НУМ
Нумын ордныхон ажилдаа онцгой анхаарал хандуулна уу. Түүнээс гадна ажилтай холбоотой том шийдвэр гаргахаас аль болох зайлсхийгээрэй. Шинэ хөрөнгө оруулалтад тийм ч таатай үе биш. Ирээдүйдээ зориулан боломжоороо мөнгө хадгалж, шаардлагагүй зарлага гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Жижиг сажиг гэр бүлийн асуудлууд тайван байдлыг алдагдуулж болзошгүй. Мөн нийгмийн буруу тогтолцооноос болж шаналж магадгүй. Нумын ордныхон мөрөөдлийнхөө хамтрагчтай таарч, насан туршийн холбоо тогтоох бололтой. Өөх тостой, хүнд хоолноос татгалзаж, эрүүл хооллох хэрэгтэй. Чихрийн шижинтэй хүмүүс цусныхаа сахарын хэмжээг үргэлж хянаж байгаарай.
МАТАР
Ажлын байран дээр энэ долоо хоногт ахлах ажилтнууддаа үнэлэгдэхгүй байх зэргээр стресстэх олон зүйлс гарч ирж болзошгүй. Иймд энэ долоо хоногт чухал ажил хэргийн шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Энэ долоо хоногт их зарлага гарч магадгүй тул санхүүгийн хувьд нэн хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Ганц бие матрын ордныхон гэрлэх санал хүлээж авч магадгүй. Гэр бүлийн жижиг сажиг асуудлууд таныг ихээр зовоож магадгүй ч гэр бүлийн уур амьсгалдаа анхаарах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
ХУМХ
Хумхын ордныхонд бүтээмж өндөр долоо хоног ирж байна. Тиймээс бизнес эрхлэгч хумхынхан шинэ салбарт хөл тавьж, өөрийгөө сориод үзэхэд илүүдэхгүй. Өдөр тутмын ерөнхий зардал энэ долоо хоногт танд саад болохгүй. Хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэлгүй, боломжтой үедээ хадгалж байхыг зөвлөе. Таны амьдралд хайр дурлалаар дүүрэн үе эхэлж байна. Тиймээс та энэ долоо хоногт хүнд дурлаж тун магад. Ажил дээрээ хамтрагчидтайгаа нөхөрсөг байгаарай. Хумхын ордныхон энэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн байх болно. Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд бага зэрэг асуудал үүсч магадгүй. Тиймээс аль болох хөнгөн хооллож байхыг зөвлөе. Санаандгүй гэмтэхээс болгоомжлоорой.
ЗАГАС
Бизнес эрхлэгчид энэ үед гэрээ хэлэлцээ хийхдээ хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Ажилтан загаснууд ажил дээрээ их ажилд дарагдаад завгүй байх төлөвтэй байна. Иймд чухал бизнесийн болоод карьертай холбоотой шийдвэрүүдээ энэ үед хойшлуулах хэрэгтэй. Санхүүгийн хувьд хүндхэн үе тохиож байгаа тул бүсээ чангалж, хэрэггүй зарлагуудаа танах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд халдварт өвчинд өртөж болзошгүй тул дасгал хөдлөгөөн тогтмол хийж, олны хөлөөс хол явахыг зөвлөж байна.