Э.Энхболд: Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орохгүй

Тээврийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:
-Иргэдийг гал, түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, зөвлөмж дагаж мөрдөх хэрэгтэй. Иргэд санаандгүй байдлаар гал алдах тохиолдолд гарч байна. Улсын онцгой комиссоос тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр хүргүүлсэн. Хөдөлгөөний аюулгүй байдлын хуулиар хориотой нутаг дэвсгэрт захиргааны хэм хэмжээг мөрдүүлдэг. Одоогоор аймгуудын Засаг дарга нараас тэгш, сондгойгоор явуулах  шийдвэр гаргаагүй. Тиймээс дугаарын хязгаарлалт хуучин журам мөрдөгдөнө. Маргааш нийслэлд 1, 6  төгссөн дугаар хязгаарлалтын бүсэд  хөдөлгөөнд оролцохгүй гэлээ.