Бүх шатны сургууль,цэцэрлэгийн хөл хориог 9 сар хүртэл сунгалаа

УОК-ын хуралдаан өнөөдөр болж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл эхлүүлэхгүй байх эсэх асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг энэ сарын 30-ныг хүртэл зогсоосон шийдвэрийг сунгаж, ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах чиглэл өгөөд байгаа юм.

Энэ дагуу УОК хуралдаж, их дээд сургууль, цэцэрлэг, ЕБС, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа

Ингэхдээ тeлe хичээл үргэлжилэх юм байна.