Гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний даршилсан ногоог хилээр оруулахыг завджээ

Мэргэжлийн хяналтын байгууллага их хэмжээний даршилсан ногоог хураан авчээ.  Тодруулбал Замын-Үүдийн боомтоор энэ сарын 21-ны өдөр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй 2,5 тонн даршилсан ногоог оруулж ирэхийг завдсан байна.