Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа. Түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14, 30 дугаар анги, нийслэлийн Аврах анги 105-ийн нийт 35 албан хаагч, 7 автомашинтайгаар шуурхай ажиллаж 15:14 цагт бүрэн унтраасан байна. Нийт 4.5 га талбай түймэрт өртжээ.