Тусгай үүргийн онгоц 17 цагт газардана

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрсөн.

Энэ онгоцоор долоон улсаас транзитаар Инчеоны нисэх буудалд ирээд байгаа 273 иргэнээ авчрах юм. Хуваарь ёсоор онгоц эргээд 17:00 цагт Буянт-Ухаад буух төлөвтэй байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч тандалт хийхээр нислэгийн багтжээ.

ОМ-301 нислэгийн нийт 224 зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүний биеийн халууныг термо-камераар хэмжиж эрүүл мэндийн хуудас бөглүүлж авч тандалт хийсэн байна. Тандалтын явцад халуунтай /+37 хэмээс дээш/ болон өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй байна.