Гарал үүсэл нь тодорхойгүй сүүн крeм, өнгө оруулагч оруулж ирэхийг завджээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 04-ний өдөр иргэн А нь экспортлогч орны чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй 600 кг /50 хайрцаг/ сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагч 80 кг /4 хайрцаг/-ыг оруулж ирэхийг завдсан байна. Ингэхдээ дээрх бүтээгдэхүүнүүдээ бусад бараа бүтээгдэхүүнээр нуун далдаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн хураан авчээ.