Д.Нямхүү: Монгол Улсад ковид19-ын батлагдсан тохиолдлын тоо 41 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үeэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр, ЗООНОЗ-ын нэг, Дорнод, Дархан-Уул аймгийн гээд нийт таван лабораторид өчигдөр 307 шинжилгээ хийлээ. Үүнийг задалж хэлбэл тусгай үүргийн онгоцоор ирсэн 275 хүнд, тандалтын зорилгоор 6 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Харин Франтфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс давтан шинжилгээгээр COVID-19 вирус илэрлээ. Ингээд нийт Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 41 боллоо. Мөн халдвар аваад ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаад иргэд эдгэрч эмнэлгээс гарсан” гэлээ.