М.Энхсайханы шүүх хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргажээ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох өчигдөр эхэлсэн ч ажлын цаг дууссан тул түр завсарлаж, өнөөдөр дахин үргэлжилнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүж байгаа юм.

Харин түүний өмгөөлөгч нар М.Энхсайханыг нэг үйлдэлд нь хоёр яллах тогтоол үйлдсэнийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаа оролцож байгаа аж.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой гэсэн хүсэлтээ өгөөд байгаа билээ.