Н.Номтойбаяр: Намайг нэр дэвшүүлэхгүй, “шоглох’ ажиллагаа эхэллээ

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас өчигдөр /2020.05.06/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан. Тэгвэл шүүхээс түүнийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх прокурорын хүсэлтийг хүлээн авсан шийдвэрлэсэн байна.

Энэ тухай Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа “Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүй’-н тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, “шоглох’ ажиллагаа эхэллээ…” хэмээн бичсэн байна.

Түүний хувьд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн билээ. Тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нарын нэрс явж байгаа юм. Тэгвэл түүнийг нэр дэвшүүлэхгүй байх сонирхол зарим хүнд бий бололтой.