А.Амбасэлмаа: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Тус яамны мэдээлж буйгаар, гадаадад буй Монгол Улсын 30 иргэн covid-19-ийн халдвар авсан бөгөөд үүнээс 13 нь эдгэрчээ. ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 119 утсанд 166 дуудлага ирсэн.

Манай улсын хувьд 986 хүн ажиглалтад байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ болон орон нутагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тавдугаар сарын 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн лабораториудад 107 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул аймаг тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-д нийтдээ 107 хүн тандалт, хяналтад байгаа. Эмчлэгдэж байгаа 28 хүний биеийн байдал тогтвортой дунд. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.