Б.Хурц нарыг ирэх долоо хоногт шүүнэ

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт товлосон байна.

Хэргийг сануулахад, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.