Сонор сэрэмжээ алдлаа хэмээн цэргийн биед халдсан түрүүчид эрүүгийн хэрэг нээжээ

Сонор сэрэмжээ алдлаа хэмээн цэргийн үүрэг гүйцэтгэгчийн биед халдаж гэмтэл учруулсан түрүүчид эрүүгийн хэрэг нээсэн байна. Уг хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-29-ныг шилжих шөнө Ховд аймгийн зэвсэгт хүчний цэргийн ангид гарчээ. Тодруулбал дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө зэвсэгт хүчний дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г, түрүүч Б нь харуулын цэгийн сонор сэрэмж алдлаа гэсэн үүднээс  эрх чөлөөнд нь халдаж, гэмтэл учруулсан байна гэх гомдолыг иргэн Х Ховд аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн байна.  Иргэний өргөдөл гомдол ирсэн даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 28.3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ сарын 09-ний өдөр  аймгийн прокурорын газарт хүргүүлжээ.