2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчидтэй танилц

Улс төрийн нам эвсэлүүд өчигдөр/2020.05.16/ нэр дэвшигчдээ зарлалаа.

АН-ын хувьд ҮБХ-ны хурлаар нэр дэвшигчдийнхээ нэрсийг нууц санал хураалт явуулж тодруулсан хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээллэв. УИХ-д нэр дэвшигчдийн  46 хувь нь эдийн засагч, санхүүчид, 33 хувийг эрх зүйчид бүрдүүлсэн бол инженерүүд 7.6 хувийг эзлэжээ. Нийт нэр дэвшигчдийн 71 хувь нь өмнө нь төрийн алба хашиж байгаагүй. Мөн 50 орчим хувь нь залуучууд аж. АН залуучуудаа бодлогоор дэмжиж УИХ-д сойж байгаа юм байна. АН энэ удаагийн сонгуульд өрхийн амьжиргааг тэтгэх уриатай оролцох аж.   

АН-аас энэ удаагийн сонгуульд өрсөлдөх 76 нэр дэвшигчийг танилцуулж байна.