Ногоон бүсэд зугаалж болохгүй

Нийслэлийн ногоон бүсэд 6 дугаар сарын 10 хүртэл аялж зугаалахыг хориглоод буйг НМХГ-аас мэдээллээ.

Учир цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэн. Мөн нийслэлийн Засаг дарга өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Захирамжид иргэн, ААН байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга боон явган аялал зохион байгуулахыг 4 дүгээр сарын 6-наас 6 дугаар сарын 10 хүртэл хоригложээ. Түүнээс гадна “COVID-19”-ийн халдвараас сэргийлж иргэдийг олноор, нэг дор цуглахгүй байж онцгой байдлын дэглэмийг сахиж мөрдөхийг уриалаад байгаа билээ.

Аялж зугаалахыг хориглосонтой холбоотойгоор нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн 5 дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж байна.

Эх сурвалж:НМХГ