О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэр 150 сая долларын 127 хууль бус гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулахаар өгнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттeртээ Эрдэнэт үйлдвэр онцгой дэглэм тогтсоноос хойш нийт 127 хууль бус гэрээ байгуулсан. Нийт үнийн дүн нь 150 сая доллар байна. Үүнийг өнөөдөр АТГ-т шалгуулахаар хандана хэмээн бичжээ.

О.Баасанхүү гишүүний хувьд 2016 онд Орхон аймгаас сонгогдсон бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас тус аймагт дахин нэр дэвшихээр болсон.