ХОМ-ээ хугацаандаа мэдүүлээгүй 51 нэр дэвшигч хасагджээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын цахим системд бүртгүүлэх үүрэгтэй.

Нам, эвсэл, бие даагч 698 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Тэдгээрийн 647 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаандаа баталгаажуул 51 нь хугацаандаа нь мэдүүлээгүй тул нэр дэвших эрхээ хасуулсан байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар АТГ нь Сонгуулийн ерөнхий хороо руу  ХОМ бүртгэлийн тухай лавлагааг явуулж уг лавлагааг  СЕХ албан ёсоор нийтэд мэдээлнэ.