Хувийн сургууль цэцэрлэгийн хувьсах зардалд 50.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж үзэн дэмжин шийдвэрлэлээ.

Уг саналыг БСШУС-ын сайдын зүгээс  гаргасан байсан бөгөөд  2020 оны батлагдсан төсөвт төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46.783 хүүхдэд ногдох 18.8 тэрбум, 529 цэцэрлэгийн 36.905 хүүхдэд ногдох 31.4 тэрбум төгрөг  нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.