Д.Жигжиднямаа даргаа хуулиа дагаж мөрдөнө үү

Хууль бараг үйлчилдэггүй байгууллагуудын нэг бол УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг гэж болно. Үе үеийн удирдлагуудынх нь хэрэг ар араасаа хууль хяналтын байгууллагад шалгагдсан хэвээр байгаа. Дөнгөж өчигдөрхөн тус газрын удирдлагууд хөдөлмөрийн тухай хууль журмыг дагаж мөрддөггүй гэх мэдээллийг Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс хийлээ. Мөн ажилтнуудаа ч чагнаж тагнадаг гэх.

Тэгвэл УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг НӨАТ тухай хуулийг зөрчөөд байна хууль хяналтынхаан. Авто машины төлбартэй зогсоолдоо УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг гэсэн нэртэй карт өгч нэвтрүүлээд гарахад нь хурааж аваад нэг минут болсон ч төлбөр авдаг гэнэ. Авто машины төлбөртэй зогсоол ажиллуулж байгаа ч НӨАТ-ын баримтаа олгодоггүй.

Хичнээн машины төлбөртэй зогсоол хэзээ ашиглалтад орсон, мөнгө нь хаашаа орж байгаа талаар тодруулахаар хэвлэлийн төлөөлөгчтэй нь холбогдоход  “Нийслэлийн Засаг даргын тамгын газраас асуу. Наад асуудлыг чинь мэдэхгүй гэх хариултыг өглөө”.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг НЗДТГ-ын харьяа байгууллага биш. Авто зогсоолын мөнгө хаашаа ордог, яагаад НӨАТ-ын тухай хуулиа дагаж мөрдөж Ebarimt  өгөхгүй байна вэ Д.Жигжиднямаа даргаа. Та нэг минут тутамд төлбөр авдаг юм бол ядаж МУ-ын хуулиа дагаж мөрдөнө үү. Ямар хуулийг дагаж мөрдөхөө мэдэхгүй байгаа бол НӨАТ тухай хуулийг ажилтнуудаараа нэг судлуулаад үзээрэй.

Тус зогсоолоос хэдэн төгрөг хаашаа ороод байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь татвараас зайлсхийсэн хэрэг биш гэж үү татварынхан.

Мөн авто машины зогсоолын төлбөр хаашаа ороод байгааг шалгаач хууль хяналтынхаан.

Д.Баяр