Өвөрхангайчууд АН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэв

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог, Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Батхүүгийн Ганхөлөг, Оюунсайханы Алтангэрэл, Чимиддоржийн Даваабаяр нар өнөөдөр/2020.06.03/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Спортын ордны өмнөх талбайд иргэдтэй хийх уулзалтаар сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.

Улс орон даяар хөл хорионы онцгой дэглэм тогтоосон тул нэр дэвшигчид иргэдтэй уулзах уулзалтын сандлуудыг 2 метрийн зайд байршуулжээ. Мөн сурталчилгааны самбарууд дундаа “Шинэ коронавирусийн  халдвараас сэргийлье’, “Таны эрүүл мэнд бүхнээс эрхэм’ хэмээн коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж бүхий самбар байршуулсан нь иргэдийн талархлыг хүлээлээ.

Уулзалтын үеэр иргэд АН-аас нэр дэвшиж байгаа Батхүүгийн Ганхөлөг, Оюунсайханы Алтангэрэл, Чимиддоржийн Даваабаяр нарыг  багаар нь дэмжинэ гэдгээ хэлцгээж, “Ирж яваа цагийг анзаарч харж,анхаарч өөрчлөх нь’ зөв зүйтэй асуудал гэдгийг бүгд сайшаан хүлээж авлаа.

Мөн нээлтийн арга хэмжээнд АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэг танхимд төрийн бодлого боловсруулж явсан журмын нөхөр Г.Батхүү агсаныг дурсаж, нэр дэвшигчдийг дэмжиж үг хэлсэн юм.