Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын подвальд нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 4-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлага мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хэргийн газрын үзлэг явуулахад тухайн хэргийн газарт 42 настай эрэгтэй М нь нас барсан байжээ.
Улмаар тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 44 настай эрэгтэй Б-г ирүүлэн цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хэргийн шалгалтын явцад М, Б нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдан М-ийн амь насыг хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Иймд иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.