Баруунбаян-Улаан сумын иргэд өрхийн үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог, Өвөрхангай аймагт  Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр, О.Алтангэрэл нар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо. Тус сумын иргэд ЖДҮ жинхэнэ эзэддээ хүрэхгүй байгааг хэлж байлаа. Тэр тусмаа сумын иргэд өрхийн үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж өгөөч гэв.

Нэр дэвшигч Б.Ганхөлөгийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээл дээр  гаргах зорилготой “Монгол Брэнд’ холбоог  санаачлан байгуулж үйл ажиллагаагаа эхлээд байгаа. “Монгол Брэнд’ холбоо нь Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлдэг өрхийн үйлдвэрлэгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эхлээд дотоодынхоо зах зээлд дараа нь олон улсын зах зээлд цахим платформ хэлбэрээр гаргахаар ажиллаж буйгаа иргэд, сонгогчидод хэллээ.

#ХАЛЪЯ #САЛЪЯ #СОЛЬЁ

#АнзаарчХар #АнхаарчӨөрчилье!

Эх сурвалж: Gankhulug.mn