УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа. Тэгвэл тэрээр сүүлийн өдрүүдэд тус тойргийнхоо хороодод машин тоног төхөөрөмж, багш нарт шагнал гардуулж яваа сурагтай.
Үүнийг иргэд сонгуулийн санал авах гэсэн арга, тактик хэмээн харж байна. Уг нь нэр дэвшигчид сонгуулийн хуулиар бэлэг сэлт тараах хориотой. Гэвч салбарын сайд төсвийн мөнгөөр тус дүүргийн хороодод машин болон эмнэлгийн тоног төхөөрөмж тарааж “САНАЛ” авахыг оролдож эхэлжээ.
Хан-Уул дүүргээс бусад дүүргийн хороодод ч мөн машин тоног, төхөөрөмжийн хэрэгцээ зөндөө байна. Бусад дүүргийн хороодод машин, тоног төхөөрөмжөө хэзээ тараах вэ САЙДАА.
Хан-Уул дүүргийн эмнэлгийг Оросууд 90 мянган хүн амтай байхад нь барьж өгсөн. Одоо Хан-Уул дүүрэг 200 гаруй мянган хүн амтай болжээ. Энэ дүүрэгт эмнэлгийн хүрэлцээний асуудал хамгийн их тулгамдаж байна. Эрүүл мэндийн сайдтай дүүрэг хэзээ коридорт хүн, хүүхэд хэвтүүлхээ болих бол гэж сонгогчид тань өнөөдрийг хүртэл хүлээсэн.
Гэтэл та эмнэлгийн хүрэлцээний асуудалд анхаарал хандуулаагүй байж төсвийн мөнгөөр сонгуулийн шоу хийж хуулиа зөрчиж буйд иргэд дургүйцэж байна.